Бидний тухай

Манай байгууллага нь 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр "Эко алт" ХХК хэмээн оноосон нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр "Эко алтан заамар" ХХК болон оноосон нэрээ өөрчилсөж 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн оноосон нэрээ "Бүрдэл Майнинг" ХХК болгон дахин өөрчилсөн болно.

2015 оноос эхлэн хайгуулын үйл ажиллагаа хийж 300-аад ажилтантайгаар ажлын гараагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар бид 1500 гаруй ажилтантайгаар баялаг бүтээн ажиллаж байна.

8 жил

Туршлага

1500 +

Ажилтнууд

31 тэрбум

улсад татвар

20

Шагнал

Үйл ажиллагаа

Хайгуулын ажил

Бүрдэл Майнинг ХХК нь Төв аймгийн Заамар суманд байрлах Баянголын эх уурхайд 2015 онд хайгуулын ажил эхлүүлж үргэлжлэл хэсгийн нөөцийг 2017 онд тогтоож уурхайн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Мөн Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах Их Тохойролын уурхайд 2016 оноос 2018 оны хооронд нэмэлт хайгуулын ажил явуулж ордын нөөцийг тогтоон ашигт малтмалын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Ил уурхай

Ил уурхайгаар Бүрдэл Майнинг ХХК үндсэн хоёр орд газарт олборлолт хийж байна. Өдгөө ил уурхайд 560 орчим хүн ажиллаж баярлаг бүтээж байна. 15 метр өндөртэй доголуудыг 40 м өргөн замаар холбох бөгөөд үүгээр 290 тоннын даацтай өөрөө буулгагч машинууд уулын цул хөрсийг баяжуулах үйлдвэр эсвэл овоолго руу ангилан тээвэрлэж байна.

Баяжуулах үйлдвэр

Алтны шороон ордын элс угаах скруббер #100 маркын усан буу, төвөөс зугтах хүчний насосоор технологийн усыг хангадаг бөгөөд хоногт уулын цулаар 1000 м3 элс угаах хүчин чадалтай ажилладаг. Скрубберээр элсийг ширхэглэлээр нь 3 төрөлд ангилан ангилал тус бүрийг хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй шлюзээр баяжуулдаг. Баяжмалыг гүйцээн баяжуулах цехэд хөдөлгөөнт шлюз, тунаах машин, соронзон сеператор, нельсон сеператороор баяжуулан гар лоткигоор угаан үнэт металыг гарган авч байна.

Хамтын ажиллагаа

Эмералд Петролиум ХХК

“Петроплас” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Бүх төрлийн шатахуун, тос, тосолгооны материалын импорт, бөөний борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ХБНГУ-ын FUCHS SCHMIERSTOFFE компаний тос, тосолгооны материалыг импортолдог бөгөөд 2016 оноос Бүрдэл Майнинг ХХК-тэй хамтран ажиллаж байна.

Алтай Ложистик ХХК

Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Алтай Ложистик” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хурдацтай өсөн хөгжсөн. Нийт 500 гаруй ажилтантай. Өөрийн эзэмшлийн 400, гэрээт компанийн 200 гаруй хүнд даацын автомашинаар уул уурхай, улс хооронд, аюултай ачаа, хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2017 онд Олон улсын тээвэр зуучлалын зөвшөөрөл авч, Ложистикийн цогц үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Барлаворлд Монгол ХХК

Барловорлд Монгол ХХК нь олон жилийн турш CAT брендийн хүнд машин механизм, тоног төхөөрөмж, технологийг 100% үндэсний хөрөнгө оруулалттай Бүрдэл Майнинг ХХК-д нийлүүлэн хамтран ажиллаж байна.

Трансвест Монгол ХХК

Трансвест Монголиа ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Энэхүү онцгой эрхийн хүрээнд Трансвест нь Комацу компанийг бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлалт гэх мэт үйлчилгээн дээр бүрэн төлөөлөн ажиллах эрхтэй байдаг.

Замайн Сервисиз ХХК

Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чадсан байна.

Акалико Монгол ХХК

Акалико Глобал компани нь гидравлик цилиндрийн сэлбэг болон засвар үйлчилгээний чиглэлээр нийт 15 жил ажиллаж байна. Бид дэлхийн хэмжээний томоохон уул уурхайн болон барилгын компаниудад цилиндрийн засвар үйлчилгээг чанартай сэлбэг хэргэсэл ашиглан үзүүлсээр ирсэн.

Нийгмийн хариуцлага

Хүний нөөц

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

            Бид шударга, эрх тэгш зарчмаар, эерэг хандлагатай хамт олныг бүрдүүлж, байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурлан хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэн компанийн хүний нөөцийн бодлогыг үндсэн чиг үүргийн хүрээнд тодорхойлж, ажилтнуудын ажлын байр болоод ахуй амьдралын нөхцөлийг сайжруулах бололцоог бүрдүүлэх, залгамж халааг бэлдэх зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулдаг.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
       Бид сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулж, нээлттэй ажлын байруудыг манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.

Холбоо барих

Байршил

УБ, СБД, 1-р хороо, Сүхбаатарын талбай-2, Централ Тауэр, 12-р давхар

Утас

+(976)-7533-3131

Түр хүлээнэ үү.
Таны санал хүсэлтийг хүлээж авлаа. Баярлалаа!